Google Nest Hub (2-р үе)
7 Инчийн Өндөр Чанартай Мэдрэгчтэй Дэлгэц
1024 × 600 нягтаршилтай 7 инчийн дэлгэц нь видео үзэх, зураг харах, жор унших, ухаалаг төхөөрөмжүүдээ удирдах зэрэгт тохиромжтой. Дэлгэцийн гэрэлтүүлэг нь өрөөний орчны гэрлээс хамааран автоматаар тохируулагдана.
Google Assistant AI Суурилагдсан
“Hey Google” гэж хэлээд:
• Цаг агаар асуух
• Сэрүүлэг, сануулга тохируулах
• Хөгжим тоглуулах
• Асуултын хариулт авах
• Ухаалаг төхөөрөмжүүдээ удирдах боломжтой
Үзвэр Үйлчилгээ Нэг Дор
YouTube, Netflix, Spotify, YouTube Music зэрэг үйлчилгээг шууд ашиглах боломжтой. Сайжруулсан чанга яригч нь өмнөх үеийн загвараас илүү хүчтэй басс болон цэвэр дуугаралттай.
Ухаалаг Гэрийн Удирдлагын Төв
Google Home (app) -той нийцдэг олон төрлийн төхөөрөмжүүдийг нэг дэлгэцээс удирдана:
Жишээ нь:
• Ухаалаг гэрэл
• Залгуур
• Термостат
• Аюулгүй байдлын камер
• Бусад ухаалаг төхөөрөмжүүд
Нойр Хянах Технологи
Nest Hub-ийг орны дэргэдээ байрлуулснаар Soli радарын технологийн тусламжтай таны нойрны чанарыг камер ашиглахгүйгээр хянаж, өглөө бүр нойрны тайлан гаргаж өгнө.
Sunrise Alarm Сэрүүлэг
Дэлгэцийн гэрэлтүүлгийг аажмаар нэмэгдүүлэн нар мандахыг дуурайлган сэрээдэг тул өглөөг илүү тав тухтай эхлүүлэх боломжтой.
Хувийн Нууцлалыг Эрхэмлэсэн Загвар
Nest Hub нь камергүй тул унтлагын өрөө зэрэг хувийн орчинд ашиглахад тохиромжтой. Мөн микрофоныг хүссэн үедээ төхөөрөмж дээрээс унтраах боломжтой.
Гэр Бүлийн Холбоо
• Google Duo аудио дуудлага хийх
• Гэрийн бусад Nest (Google brand) төхөөрөмж рүү дуут мэдэгдэл илгээх
• Google Photos цомгийн зургуудыг дэлгэц дээр харуулах
Олон Улсад Ашиглах Боломжтой
Энэхүү олон улсын хувилбар нь дэлхийн ихэнх улс оронд ашиглах боломжтой. Google Home аппликейшнаар дамжуулан хэлний тохиргоог өөрчлөх боломжтой.
Хайрцагт Багтсан
• Google Nest Hub 2-р үе (Цагаан)
• Цахилгаан тэжээлийн кабель
• Олон улсын адаптер
• Заавар, гарын авлага
Үндсэн Үзүүлэлтүүд
• Дэлгэц: 7″ (17.8 см) LED мэдрэгчтэй дэлгэц
• Нягтаршил: 1024 × 600
• Процессор: Qualcomm Quad-Core 64-bit 1.9GHz
• Санах ой: 4GB RAM
• Холболт: Wi-Fi 2.4GHz/5GHz, Bluetooth 5.0
• Камер: Байхгүй
• Үйлдлийн систем: Android / iOS-той нийцтэй
• Жин: 1.01 кг
• Өнгө: Цагаан (Chalk)
• Хэл: Англи болон бусад (Монгол хэл одоогоор байхгүй)
Анхны тохиргоог Google Home аппликейшнаар хийх үед төхөөрөмжийн хэлийг өөрийн хүссэн хэлээр сонгох боломжтой. Монголын стандарт залгуур (Type C) адаптер ашиглахыг зөвлөж байна.







Reviews
There are no reviews yet.