Борлуулагчийн гэрээ
1. Ерөнхий нөхцөл
Энэхүү нөхцөл нь Monbii болон борлуулагчийн хоорондын харилцааг зохицуулна. Monbii – д бүртгүүлснээр борлуулагч эдгээр нөхцөлийг бүрэн зөвшөөрсөнд тооцно.
2. Бүртгэл
Борлуулагч нь:
- Үнэн зөв, бүрэн мэдээлэл оруулах
- Бизнесийн болон хууль эрх зүйн шаардлагыг хангах
Monbii шаардлага хангаагүй бүртгэлийг татгалзах, цуцлах эрхтэй.
3. Бүтээгдэхүүн
Борлуулагч нь:
- Барааны үнэн зөв тайлбар, зураг оруулах
- Хуурамч, хууль бус бүтээгдэхүүн байршуулахгүй байх
- Үнийн мэдээллийг ил тод байлгах
4. Захиалга ба гүйцэтгэл
Борлуулагч нь:
- Захиалгыг хугацаанд нь баталгаажуулах, боловсруулах
- Хэрэглэгчтэй шууд харилцах
- Хүргэлтийг зохион байгуулах
5. Шимтгэл ба төлбөр
5.1 Monbii платформын шимтгэл
- Борлуулалт бүрээс 10% шимтгэл суутгана
5.2 Шимтгэлийн задаргаа ба Affiliate (Аффилиэйт) шимтгэл
а. Хэрэв борлуулалт affiliate холбоосоор хийгдсэн бол:
- 8% → affiliate
- 1% → платформ/Monbii
- 1% → QPay төлбөрийн үйлчилгээний шимтгэл
b. Affiliate оролцоогүй бол:
- 9% → платформ/Monbii
- 1% → QPay төлбөрийн үйлчилгээний шимтгэл
5.3 Жишээ:
100,000₮ борлуулалт:
- Нийт шимтгэл (8% → affiliate,
- 1% → платформ/Monbii,
- 1% → QPay), = 10,000₮
- Борлуулагчид шилжих дүн: 90,000₮
6. Хүргэлтийн нөхцөл
- Борлуулагч нь хүргэлтийг өөрөө хариуцна
- Бараанд хүргэлтийн ангилалыг системд тохируулж бүртгэнэ
- Хүргэлтийн төлбөрийг систем автоматаар тооцно
Чухал:
- Олон борлуулагчийн бараа нэг захиалгад орсон тохиолдолд зөвхөн нэг хүргэлтийн төлбөр тухайн захиалгад бодогдох ба энэ тохиолдолд Monbii платформ нь хүргэлтийн төлбөрийг борлуулагч бүрт яг тэнцүү хуваарилах үүрэг хүлээхгүй
7. Буцаалт ба буцаан олголт
- Борлуулагч нь зарагдсан барааны буцаалт болон төлбөрийн буцаан олголтын талаарх өөрийн бодлого журмыг тодорхой зааж байршуулах үүрэгтэй
- Маргаан үүссэн тохиолдолд Monbii оролцох эрхтэй
8. Орлого татан авалт (Withdrawal Policy)
8.1 Орлого үүсэх
- Захиалга амжилттай хийгдэж, “Хүргэгдсэн” төлөвт шилжсэний дараа борлуулагчийн орлого баталгаажна
8.2 Хүлээлгийн хугацаа
- Орлого нь захиалга хүргэгдсэнээс хойш 3 хоногийн дараа татан авах боломжтой болно
(шаардлагатай тохиолдолд Monbii хугацааг өөрчлөх эрхтэй)
8.3 Орлого татан авалтын хүсэлт
- Борлуулагч нь системээр дамжуулан татан авалтын хүсэлт илгээнэ
- Monbii хүсэлтийг шалгаж, баталгаажуулсны дараа шилжүүлэг хийнэ
8.4 Татан авалтын доод хэмжээ
- Татан авалт хийх доод дүн: 50,000₮
8.5 Шилжүүлгийн хэлбэр
- Борлуулагчийн орлогыг бүртгэлтэй банкны данс руу шилжүүлнэ.
(борлуулагч үнэн зөв дансны мэдээлэл оруулах үүрэгтэй).
8.6 Саатуулах эрх
Monbii дараах тохиолдолд төлбөрийг саатуулах эрхтэй:
- Буцаалт / маргаан үүссэн
- Сэжигтэй, залилангийн шинжтэй үйл ажиллагаа илэрсэн
- Дүрэм зөрчсөн
8.7 Суутгал
- Буцаалт, нөхөн төлбөр гарсан тохиолдолд тухайн дүнг борлуулагчийн орлогоос суутгана
8.8 Хариуцлага
- Буруу дансны мэдээллээс үүдсэн алдаанд Monbii хариуцлага хүлээхгүй
9. Хориглосон үйл ажиллагаа
Дараах үйлдлийг хориглоно:
- Хуурамч бараа
- Хууль бус бүтээгдэхүүн
- Залилан, хэрэглэгчийг төөрөгдүүлэх үйлдэл
10. Гэрээ цуцлах
Дараах тохиолдолд Monbii борлуулалт хийх эрхийг цуцална:
- Давтан зөрчил
- Хэрэглэгчид хохирол учруулах
- Дүрэм зөрчих
11. Хариуцлага
Борлуулагч нь:
- Бараа, үйлчилгээний чанарт бүрэн хариуцлага хүлээнэ
- Хэрэглэгчийн гомдол, асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй