Аффилиэйт хөтөлбөрийн тухай
Аффилиэйт гэдэг нь Аффилиэйт хөтөлбөртэй онлайн дэлгүүрээс бүтээгдэхүүний холбоос авч (линк) бусадтай хуваалцаж тухайн борлуулалтаас тодорхой хувийн ашиг авах замаар орлого олох арга бөгөөд борлуулагч болон брэндүүдтэй хамтарч ажиллаж буй маркетингийн түнш юм.
Аффилиэйт буюу маркетингийн түнш нь тухайн бараа болон бүтээгдхүүний талаар зөвхөн үнэн бодид мэдээллийг хуваалцах үүрэгтэй бөгөөд худал мэдээлэл ашиглан сурталчилгаа хийсэн тохиолдолд зохих хариуцлага хүлээдэг болохийг анхаарах нь зүйтэй.
Яагаад Monbii – н аффилиэйт хөтөлбөрт нэгдэх вэ?
Хүн бүрт боломжтой орлогын эх үүсвэр
Та оюутан, ажилтан, эсвэл контент бүтээгч байхаас үл хамааран нэмэлт орлого олох боломжтой.
——————————-
Эхлэхэд хялбар, эрсдэлгүй
Ямар нэг хөрөнгө оруулалт шаардлагагүй — зөвхөн утас, сошиал байхад хангалттай.
——————————-
Ирээдүйн дижитал боломжийг ашиглах
Цахим худалдаа, дижитал маркетинг нь ирээдүйн гол чиглэл бөгөөд та одооноос оролцож эхлэх боломжтой.
——————————-
Хамтдаа өсөх экосистем
Monbii нь борлуулагч, хэрэглэгч, аффилиэйтүүд хамтдаа өсөх нэгдсэн платформ юм.
Та Monbii-ийн Аффилиэйт хөтөлбөрт нэгдэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон брэндүүдийг сурталчилж, борлуулалтыг нэмэгдүүлснээр нэмэлт орлого олох боломжтой. Мөн бизнес эрхлэгчид, жижиг дунд байгууллагуудын өсөлтийг дэмжиж, дижитал худалдааны экосистемийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна.
Хэрхэн хамтарч ажиллах вэ?
Та энэ хобоосыг ашиглан Monbii – н Аффилиэйт (Маркетингийн түнш) болох нөхцөлүүдийг уншиж танилцаад “Аффилиэйт болох” холбоосыг дарж бүртгэлээ эхлүүлнэ.
Таны бүртгэл баталгаажиж Аффилиэйт данс болон самбар үүссэний дараа өөрт таалагдсан бүтээгдэхүүнээ сонгон тусгай Аффилиэйт холбоосыг үүсгэн авч бусадтай хуваалцах болон бүтээгдхүүний сурталчилгаанд хэрэглэж болно.
Хэн нэгэн таны хуваалцсан линкээр орж худалдан авалт хийсэн тохиолдолд та тухайн хийгдсэн борлуулалтын үнийн дүнгийн тогтоосон хувьтай тэнцэх мөнгөн дүн таны орлого болж тооцгодно. Орлогоо хэрхэн хүлээн авах талаар дэлгэрэнгүй мэдээдэл болон бусад чухал нөхцөлүүдтэй доор байршуулсан “Хамтарч ажиллах нөхөцөлүүдтэй танилцах” холбоосоор орж танилцана уу.
Алхамууд:
1. Хамтарч ажиллах нөхцөлүүдтэй танилцан зөвшөөрөх
2. Бүртгүүлэх
3. Бүтээгдэхүүний холбоос авах
4. Холбоос хуваалцах
5. Хэрэглэгч худалдан авалт хийх
6. Та хийгдсэн худалдан авалтаас бодогдсон орлого авах